fitness
  • 644 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-29

Иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/242 дугаар захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар дөрвөн бүлгийн 126 арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулсан юм. Энэ хүрээнд холбогдох судалгаануудыг хийсэн нь үр дүнтэй байжээ. Мөн 383 байршилд 751 барилга барьж байгаагаас 197 аж ахуйн нэгжийн барилгын орчинд аюулгүй байдлыг хангуулжээ. Түүнчлэн 74 сургууль, 110 цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг хангуулсан байна. Хотын стандарт мөрдүүлэх хүрээнд 72 арга хэмжээ төлөвлөж, 185 байгууллагад стандартын шаардлага хангуулсан. Хүүхдийн тоглоомын 976 талбай байгаагаас 132 байршилд аюулгүй байдлыг хангуулан, 98 талбайд стандартын шаардлага хангуулжээ. Мөн 878 байршилд аюулгүй байдлыг хангуулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Захирамжийн хүрээнд судалгааны ажил 75, сургалт нь 48 хувьтай байгаа бол стандарт мөрдүүлэх нь 40, хяналт шалгалтын ажил тус бүр 40 хувьтай байна.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гадна шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, гудамж, талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламны самбар, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж, стандартад нийцүүлж ажиллах зэрэг үүргийг холбогдох албаныханд даалгав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

С.Амарсайхан: "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг 2024 онд олгоно

С.Амарсайхан: "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг 2024 онд олгоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой"/ЭТТ/ компанийн ногдол ашгийг иргэн бүрд эзэмшүүлэ

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах авлигын гэмт хэрэг 56 хувиар өсөв

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах авлигын гэмт хэрэг 56 хувиар өсөв

Монгол Улсад энэ оны эхний 11 сарын байдлаар 33.5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ.Энэ нь өмнөх оны мөн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.