fitness
  • 354 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-31
“405, 429 дүгээр хорих ангийн албан хаагчдад 5 жилийн нэмэгдэл олгохоор ажиллаж байна”

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд 405 дугаар хаалттай хорих анги /тусгай нэгж/, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас анги байгууллага, салбар, нэгжүүдийн техник хангамж, барилга байгууламж, аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа дээрх хоёр ангийн алба хаагчидтай уулзахдаа танилцууллаа. Мөн Засгийн газрын тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 2023 онд алба хаагчдын цалин хангамж тодорхой хувиар нэмэгдсэнийг дурдлаа.

Бригадын генерал О.Амарсанаа, “Аливаа байгууллагын үнэт зүйл бол алба хаагчид байдаг. Цаашид ч алба хаагчдын нийгмийн баталгаа, цалин хангамж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах тул албандаа итгэх итгэлээ алдахгүйгээр өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах нь чухал” хэмээн онцлов. Тухайлбал, дээрх хоёр анги нь нийслэлээс алслагдсан тул Аймаг, нийслэлээс алслагдсан бүсийн ангилалд оруулж, 5 жилийн нэмэгдэл олгодог болгох, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа дурдсан юм.

Цаашид шинээр томилогдож буй алба хаагчдад туршлагаа хуваалцан, зөв чиглүүлж, манлайлж ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

Бусад мэдээ

Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно

Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Энэ сарын 9-12-нд ихэнх нутгаар дулаан байна.Өнөөдөр 20:0

АНУ: Хятадын 30 компанийг хар жагсаалтад оруулна

АНУ: Хятадын 30 компанийг хар жагсаалтад оруулна

АНУ-ын худалдааны яамны зүгээс хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Yangtze Memory Technology” зэрэг Хятады

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.