Монголд ногоон устөрөгчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар ажиллаж буй "Elixir Energy" компани нийт 10.5 сая ам.долларын хөрөнгө босгоод байна.
Хамгийн сүүлд шинээр гаргаж буй хувьцаанаасаа 7 сая орчим ам.долларын захиалга авчээ.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Elixir Energy" компани энэ хөрөнгөө Австрали, Монголд хэрэгжүүлэх төсөлдөө зарцуулна.
Монголд бол "Nomgon IX" төлсийн метан хийн төслийг үнэлгээг хийх, хайгуулын өрөмдлөг хэрэгжүүлэх, мөн ногоон устөрөгчийн "Gobi H2" төслөө санхүүжүүлэх аж.