fitness
  • 406 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-31

Нийслэлийн удирдлагууд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн III хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн I хороонд байрлах S Outlet 2 блок барилга, ХУД-ийн XV хороонд байрлах “Aqua garden” хотхон (2блок барилга)-ыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын  захирамжийг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн"Эдгээр байгууламжийг албадан буулгах нийслэлийн засаг даргын  захирамж гарсан. Нийтийн ашиг сонирхол, иргэдийн эрүүл амьдрах эрхэд халдаж байгаа учир Шунхлай ШТС-ыг албадан буулгах захирамж гарсан. Өнөөдөр гурван барилга, аж ахуйн нэгжийн асуудал яригдаж байна. Нийслэлийн удирдлагууд тус компанийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзаж, ярилцсан. Шунхлай компанийн зүгээс уг асуудалд нааштай хандаж байгаа. ШТС-ын хувьд онцгой бүс учир холбогдох компаниудын хүчээр албадан буулгана.  

Хамтран ажиллах тухай захирамжийг танилцуулъя. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулсан нөхцөл байдалтай байгаа. Улаанбаатар хотын захирагчийн А\953 захирамжаар ажлын хэсэг ажиллаж байна. Иймд "Эм энд Жи констракшн", Шунхлай ШТС, S outlet буюу иргэн н.Батзоригт газар эзэмших эрх олгож, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтны үйлдэх, эс үйлдэхүйг Монгол Улсын авлигын тухай эсрэг хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэн, хамтран ажиллах хүсэлтийн албан бичгийг АТГ-т хүргүүлж байна. Энэ дагуу хэрэг үүсгэж, асуудлууд нэг мөр шийдэгдэх болно.  

-Шүүхийн шийдвэр гараагүй үед буулгах нь зөв үү?

-Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа учраас шуурхай арга хэмжээ зохион байгуулах хуулийн заалт байгаа" гэлээ.

Энэ үеэр Шунхлай ХХК-ийн төлөөлөлд албадан буулгах тухай мэдэгдэл хүргүүлэв.

Шунхлай ХХК-ийн Техник, технологи хариуцсан захирал н.Гэрэлт-Од "Манай компанийн зүгээс уг ШТС-ыг буулгах, нүүлгэхийг эсэргүүцээгүй. Энэ ШТС баригдаад 10 жил болж буй бөгөөд газар олголт, барилга барих зөвшөөрөл бүгд хуулийн дагуу явагдсан. Иргэн хүнийхээ хувьд төр засгийн зүгээс иргэдээ тэр энэ гэж ялгалгүй шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Өнөөдрөөс уг ШТС-ыг буулгана гэж байна. ШТС-ыг буулгах, нүүлгэх, барихыг тусгай зөвшөөрөлтэй хүмүүс хийнэ. Барилгын хүмүүс ирээд л шууд буулгачхаж чадахгүй. Үүнийг бас харгалзаж үзэх хэрэгтэй. Газар оролцохгүй, объектыг буулгаснаар манай компани  тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна" гэв.

Бусад мэдээ

Жагсаалтаар МАН 18, АН 16, ХҮН зургаа, Үндэсний Эвсэл, ИЗНН тус бүр дөрвөн суудал авах тооцоо гарлаа

Жагсаалтаар МАН 18, АН 16, ХҮН зургаа, Үндэсний Эвсэл, ИЗНН тус бүр дөрвөн суудал авах тооцоо гарлаа

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуулийн урьдчилсан дүн гарлаа.Энэ удаагийн сонгууль холимог тогто

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.