fitness
  • 579 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-31

Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээлэх, жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд тус хорооны Ажлын албанаас эрхлэн гаргасан хэвлэмэл бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад түгээх арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.  

Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос эрхлэн гаргасан, 

-“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/”,

- Жендэрийн нэр томьёо тодорхойлолт, үндсэн ойлголтуудын товч тайлбар толь,

- Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого,

- Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс суурь судалгааны тайлан,

- Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ,

- Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ: 2005 оноос өнөөг хүртэлх ололт амжилт ба сорилт сургамж,

- “Санхүү, бизнесийн боловсрол” гарын авлага,

- Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хянан шийдвэрлэх талаарх аргазүйн зөвлөмж зэрэг 8 нэр төрлийн 80 гаруй хэвлэмэл бүтээгдэхүүнийг өнөөдөр (2023.08.31) Парламентын номын санд хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, тус хүрээлэнгийн судлаачид, Парламентын номын сангийн төлөөлөл зэрэг албаны бусад хүмүүс, оролцлоо.


Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн нь Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах, хараат бус судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, парламентын судалгаа шинжилгээг хөгжүүлэх, УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба, Тамгын газрын нийт ажилтнуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, олон нийтэд парламентын боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, түгээх, парламентын номын сангийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг


Бусад мэдээ

Түгжрэл бууруулах хууль батлагдвал авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол бий

Түгжрэл бууруулах хууль батлагдвал авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол бий

Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын х

Улс төрийн задлан: Шүүх дээрх хэргээ "аргалсан" С.Баярцогт 40 тэрбумаар АН-ыг "авч чадах уу?"

Улс төрийн задлан: Шүүх дээрх хэргээ "аргалсан" С.Баярцогт 40 тэрбумаар АН-ыг "авч чадах уу?"

Улс төрд өрнөж буй халуун үйл явдлыг 10 минутад тайлбарлалаа. Гурван шатны шүүхээс ял сонссон С.Баярцогт гэнэт л гэмгүй болж, бурхны дүрээр улс төрдөө эргэн ирэх болсны учрыг үзнэ үү.

Ариунзул С.
Ариунзул С.