Монголын уруул, тагнайн сэтэрхий хүүхдүүдэд туслах зорилгоор Тайванийн Ноордхоффын сан, Тайванийн ЧанГэн эмнэлэг хамтран 2023 оны 8-р сарын 27-ны өдөр "Хайр хил хязгааргүй: 2023 Монголын Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй мэс засал хийж, үзлэг оношилгоо"-г зохион байгууллаа. Мөн 8-р сарын 31-нд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р. Лөү-г урьж, Тайвань Монголын найрамдалт харилцааг бэлгэшээн талархлын арга хэмжээг зохион байгууллаа.
Тайванийн Ноордхоффын сан нь Монгол улстай хамтын ажиллагаатай болоод багагүй хугацааг өнгөрөөж байгаа бөгөөд тус мэс заслын баг хамт олон нь 2010 оны 8-р сард Монголд анх удаа ирснээс хойш өдгөө 13 жил болсон байна. Энэ хугацаанд 200 гаруй Монгол өвчтөнд эрүү, нүүрний мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийж уруул, тагнайн сэтэрхийн өвчтэй хүүхдүүдэд дахин инээмсэглэх боломжийг бэлэглэжээ. Хамгийн гол үнэ цэн бол Монголын ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг бүрэлдэхүүн нь тасралтгүй тогтмол бэлтгэл сургуулилалт хийн суралцаж, нарийн төвөгтэй хагалгааг хийх боломжтой болж орон нутгийн иргэдэд ч хүрч байгаа юм.
Энэхүү мэс заслын баг, хамт олон нийт 13 эмч, сувилагч ажиллаж байгаа бөгөөд нийт 20 удаагийн хагалгаа хийсэн байна. Мөн 2 тал ээлжлүүлэн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, тус дэмжлэгийг хүртсэн эцэг, эхчүүдээс маш их талархлын болон чин сэтгэлийг үг, хүлээн авсаар байгаа юм.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Т.Болормаа хэлэхдээ “Тайванийн Ноордхоффын сантай урт хугацааны турш хамтран ажиллаж байгаа бөгөөд тус эмнэлгийн эрүү, нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч Г.Аянга болон түүний мэс заслын багийг бэлтгэн сургаж, дэмжсээр ирсэнд талархаж байна” гэв. Мөн Монголчуудад цар тахлын үеэр тус эмнэлэгт 10000 ам.долларын үнэ өртөг бүхий хамар залгиурын дуран хандивласан ба цаашид Монголын эмч, сувилагчдыг олноор сургаж, эмнэлгийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласаар байх болно гэдгээ илэрхийлэв.
Мөн Ноордхоффын сангийн тэргүүн Луо ЛунЖоухэлснээр, тус сан болон ЧанГэн эмнэлэгтэй хамтран мэс засалч-5, нойрсуулагч эмч-2, шүдний гажиг заслын эмч-3, хэл яриа заслын эмч-1, сувилагч-2 гээд нийт 13 Монгол эмч сувилагч нарыг сургасан байна. Уламжлалт сэргээн засах эмнэлгүүдтэй харьцуулахад тус сан нь орон нутгийн өвчтөнүүдэд илүү анхаарч энэ удаа цар тахлын дараа анх удаа Монголд эргэн ирж байгаа нь надад маш халуун дотно санагдаж байна. Мөн бид энэ боломжийг ашиглан цар тахлын дараах Монголын эрүүл мэндийн ажилтнуудын чадавх болон цаашдын хөгжлийг, улам илүү олон Монгол өвчтөнд хамтран тусална гэж найдаж байна.
Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лөү: "Би маш сэтгэл өндөр байна. Энэхүү боломж нь Монголын эмч эмнэлгийн ажилтанд үр өгөөжөө өгч цаашид улам өргөжин тэлж ирээдүйд олон Монголд хүнд хүрч тусална гэж итгэж байна" хэмээн Тайванийн Ноордхоффын санд талархлаа илэрхийлэв. ЭХЭМҮТ нь эрүү, нүүрний мэс заслын мэргэжлийн баг хамт олон нь жилд 450 гаруй эрүү, нүүрний гажиг, уруул тагнайн сэтэрхийн мэс заслыг хийж байна. Энэ нь Тайвань-Монголын анагаах ухаан, эрүүл мэндийн хамтын ажиллагаа, туршлага солилцооны нэг том жишээ болж байна. Мөн манай төлөөлөгчийн газар цаашид ч Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, “Тайвань тусалж чадна, Тайван тусалж байна” гэсэн үзэл санааг түгээсээр байх болно.” гэв.