fitness
  • 395 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-01

“Эх орноороо аялахдаа байнга очдог газрууд баялаг түүх, өвөрмөц зүйл ихтэй байдаг ч зүгээр л нэг үзэж, хараад өнгөрөх биш үнэт зүйлсийг нь мэдэж авах нь чухал”

Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал жил ирэх тусам идэвхжиж, Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн чухал салбарын нэг болоод байна. Дэлхий дахины жишгийг харахад гадаад жуулчдаас илүү дотоодын жуулчдаас олох орлого тухайн газар, орон нутгийн хувьд хамаагүй илүү байдаг аж.

Монголчуудын хувьд айл болгон автомашинтай болсон төдийгүй авто зам сайжирснаар дотоодын аялал жуулчлал ч нэлээд хөгжиж байна. Сүүлийн үед дотоодын аялалд явахдаа аяллын компаниар үйлчлүүлэхийг чухалчилдаг болсноо иргэд онцолж байв.

Тухайлбал: өмнөх жилүүдтэй харьцуулахад автомашиндаа хөнжил гудас, майхнаа ачаад, голын эрэг тохой, уулын бэл бараадан хээр гадаа хоноглохоос илүүтэй Монголынхоо түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахдаа утга учрыг нь сайн ойлгож, тав тухтай аялахад дотоодын аялал жуулчлалын компаниудад хандаж, тэдний үйлчилгээг сонгох нь их болсон байна. Ингэснээр наад зах нь хөдөө гараад л зам мэдэхгүй төөрч будлихгүй, цагт баригдахгүй, ядарч, чилэхгүй жинхэнэ утгаараа амрахаас гадна тухайн аяллаас илүү их зүйл мэдрэх боломжтойгоороо давуу байдаг аж. Аяллын компаниуд ч үйлчлүүлэгчдэдээ хямд үнэ, өвөрмөц үйлчилгээ, аяллын сонирхолтой маршрут санал болгох нь жилээс жилд нэмэгджээ.


Бусад мэдээ

Есдүгээр сарын 23-ны Бямба гарагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07:00-18:00 цаг хүртэл хязгаарлана

Есдүгээр сарын 23-ны Бямба гарагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07:00-18:00 цаг хүртэл хязгаарлана

2023 оны есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдрийг зохион байгуулахтай холбоотой мэдээлэ

Монголч эрдэмтдийн их хуралд 20 орны 307 эрдэмтэн илтгэл тавина

Монголч эрдэмтдийн их хуралд 20 орны 307 эрдэмтэн илтгэл тавина

1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтний Их хурлыг таван жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зох

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.