fitness
  • 345 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-01

Боловсролын салбар хэзээ ч халамжийн салбар байж болохгүй. Багш мэргэжлээр сурах оюутнуудын төлбөрийг 100 хувь төрөөс даах шийдвэр нь халамжийн бодлого биш. Харин төлөвлөж, тооцоолж гаргаж буй бодлогын шийдвэр хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм.

"Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд Монгол Улс багшийн хомсдолд ороогүй. Багшийн хомсдолоос шалтгаалан нэг ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдоогүй. Жил бүр шинээр сургуульд орох хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан багшийн эрэлт хэрэгцээ их байна.

Багш бэлтгэх тухайд дурын сургууль багш бэлтгэхгүй. Зөвхөн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөртэй сургууль Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй байгаа багшийн мэргэжлээр, тэргүүлэх мэргэжлээр багш бэлтгэх бодлогын шийдвэр гарсан. Боловсрол бол манай Засгийн газрын тэргүүлэх салбар. Ийм учраас тэргүүлэх салбарын багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чухал шийдвэрүүдийг гаргасан" гэлээ.

Бусад мэдээ

Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Монгол Улсын Ерөнхий

Нас барсан иргэнийг 1072 хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасвал хууль зөрчсөн болно

Нас барсан иргэнийг 1072 хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасвал хууль зөрчсөн болно

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2024.01.15) хуралдаан гишүүдийн 55 хувийн и

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.