fitness
  • 463 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-01

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.01) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа.

Талууд хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногоо харилцан нийлүүлэх, мөн соёл, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, манай хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй орнуудын хувьд олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтой бөгөөд үүнд арвин их туршлагатай, мэргэжлийн дипломатч хүн ажиллах гэж байгаад талархалтай байна. Өнгөрсөн 2022 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон.

Энэ оны долоодугаар сард Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах талаар хэд хэдэн асуудал яригдсан. Нэн ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалан, мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, улс төрийн харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал юм. Иймд УИХ-ын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана гэв.

Харин Элчин сайд Айбек Артыкбаев, Монгол Улсад ажиллах хугацаанд манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Киргиз Улсын Дээд зөвлөл (парламент)-ийн даргын мэндчилгээг уламжилж, УИХ-ын даргыг Бүгд Найрамдах Киргиз Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.

Бусад мэдээ

Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна

Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын

7 дугаар сард хуурай аргаар баяжуулах үйлдвэр ашиглалтад орно

7 дугаар сард хуурай аргаар баяжуулах үйлдвэр ашиглалтад орно

Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бортээгийн хэсгийн талбайд хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг 7 дугаар сард ашиглалтад оруулна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.