Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг БОАЖЯ-наас өнөөдөр цаг үеийн мэдээлэл хийх үеэр онцлов.
Наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 650 орчим сая ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байгаа аж.
Тус яамны зүгээс "Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд энэ оны 2, 4, 6 дугаар саруудад шууд нислэгтэй Япон, Солонгос, Хятад улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.