fitness
  • 539 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-05

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал орчмын газар нутаг нь хонхор хотгор бүхий нөмөр нөөлөг ихтэй, хялганат хээр учир цагаан зээр байршин амьдрахад нэн тохиромжтой бөгөөд үндсэн байршил нутгийн нэг болдог.

Мөн хээрт ховордож буй хээрийн экосистемийн эрүүл байдалд онцгой үүрэг бүхий үнэг, хярс, саарал чоно, хотны үен зэрэг махчин амьтад тархсан байдаг нь тус газар нутгийн байгаль хамгааллын үнэ цэнийг илэрхийлнэ.

Тус аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ нь “Жаран тогооны тал” тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт цагаан зээрийн тандалтын ажлыг хийжээ.

Хялганат хээрийн экосистемийн хамгааллын үнэ цэнэ, Монгол Улсын төрийн бодлогод тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх талаар дэвшүүлсэн бодлогыг  хэрэгжүүлэх хүрээнд Жаран тогоо А, Б талыг УИХ-ын 2019 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 41-р тогтоолоор "байгалийн нөөц газар"-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Тус аймгийн ИТХ-ын 2020 оны 06 дугаар тогтоолоор “Байгаль хамгаалалтын захиргаа” ОНӨҮГ байгуулагдан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган, орон нутгийн нөөцөд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна.

Бусад мэдээ

Сүүлийн гурван өдөр 9 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага иржээ

Сүүлийн гурван өдөр 9 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага иржээ

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхб

Цэцэрлэгийн багшийн туслахаар бэлтгэгдсэн 141 хүн гэрчилгээгээ гардан авчээ

Цэцэрлэгийн багшийн туслахаар бэлтгэгдсэн 141 хүн гэрчилгээгээ гардан авчээ

Хуулийн зохицуулалтын хүрээнд 141 багшийн туслах бэлтгэгдэж гэрчилгээгээ гардан авчээ.Сургуулийн өмн

Ариунзул С.
Ариунзул С.