fitness
  • 347 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-07

Улаанбаатарт өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумын үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган корпорац, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК гурван талт санамж бичиг байгуулсан.

БНСУ-ын "Кымган гурав ЭНС" корпорацаас нийслэлд Лаг дахин боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг олгохоор шийдсэн юм.

ТЭЗҮ боловсруулахдаа БНСУ-ын группуудийн нэгдсэн холбооноос 90 сая, "Кымган гурав ЭНС" корпорацаас 210 сая воны санхүүжилт олгохоор харилцан тохиролцож, долоодугаар сарын 28-нд талууд гэрээ байгуулжээ.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нар өчигдөр ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцсон байна. Сөүл хотын ус болон лаг дахин боловсруулах хамгийн том байгууламж болох Сонам цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа гэж “УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК-иас мэдээлэв.


Бусад мэдээ

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 982 тэрбум төгрөгийн зээл олгоно

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 982 тэрбум төгрөгийн зээл олгоно

Засгийн газрын тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгө

ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралт, сувиллын 55 газар

ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралт, сувиллын 55 газар

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх

Ариунзул С.
Ариунзул С.