БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "2023-2025 онд бүх нийтийн англи хэлийг дэмжихээр Pearson English хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд 38 сургуульд туршилтаар нэвтрүүлсэн ба 5-9 дүгээр ангийн сурагчдын англи хэлний мэдлэгийн гарааны үнэлгээ 29,3 хувь байсан бол 47,4 хувь болж өссөн. Тэдний сонсох, ярих, бичих, унших чадвар нэмэгдэж, идэвх мэрийлттэй болохоос гадна багш нарын арга зүй, чадвар сайжирсан үр дүнтэй байна. Ийнхүү дээрх туршсан аргачлалыг 688 сургуульд хэрэгжүүлэхээр болж байна. Pearson English хөтөлбөр нь ЕБС-ийн 5-6 ангид хэрэгжиж эхэлсэн бол Pearson BTEC олон улсын IT хөтөлбөр нь политехник коллежуудад хэрэгжиж байна" гэлээ.