fitness
  • 495 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-11

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт Японы Чиба их сургуулийн хүндэт профессор Шимада Ёоко зочноор оролцож өөрийн улсын төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн байдлын талаар сонирхолтой мэдээлэл хүргэж, шинэ сувилагчийн сургалтын тогтолцоог нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцан санал солилцсон.

“Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зохион бйагуулсан уулзалт хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭХЭМҮТ, “Хүрээ”, “Амгалан”, “Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, АШУҮИС, Сувилахуйн сургууль, Сувилахуйн салбар зөвлөл, Сувилахуйн нийгэмлэг, Монголын эх баригчдын нийгэмлэг, УХТЭ, УГТЭ, Монгол-Японы эмнэлэг, СБД-ийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн нэгжийн зөвлөх мэргэжилтнүүд оролцлоо.

Бусад мэдээ

Эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүллээ

Эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн

2023 оны эхний долоон сард 631,074 иргэн гадаад паспорт авсан нь өмнөх оны мөн үеэс дөрөв дахин нэмэгджээ

2023 оны эхний долоон сард 631,074 иргэн гадаад паспорт авсан нь өмнөх оны мөн үеэс дөрөв дахин нэмэгджээ

2023 оны эхний долоон сард 631,074 иргэн үндэсний энгийн гадаад паспорт захиалжээ.Энэ нь өнгөрсөн он

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.