Дэлхийн анхны тусламжийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл мэнд хөгжлийн зуун ассоциаци”-аас Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, “Чагнуур.мн” сайттай хамтран анхны тусламжийн өртөөчилсөн сургалтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн анхны тусламжийн суурь ур чадвар, ач холбогдлыг иргэдэд сурталчлан таниулах, хүний амь насыг хэрхэн аврах тухай ойлголтыг олон нийтэд олгох зорилготой энэхүү сургалтаар цээж шахалт, хахалт, хажуугийн аюулгүй байдал, гэмтлийн үеийн тусламжийг хэрхэн үзүүлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн юм.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламж, шарх цэвэрлэх, боолт хийх, хугарал гэмтлийг хэрхэн оношлох зэрэг зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгч, шаардлагатай зарим үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүллээ.
Дашрамд дуулгахад, Олон улсын улаан загалмайболон “Улаан хавирган сар” нийгэмлэгүүдийн холбоо (IFRC)-ноос санаачлан жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Дэлхийн анхны тусламжийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн байна.