fitness
  • 387 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-12

Өнөөдөр /09-р сарын 12-ны/ 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй, өдөртөө баруун  аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.  

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө,  Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  +13...+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24....+29 градус,  бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-3 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

2023 оны есдүгээр сарын 13-17-н хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    13-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн  баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө       -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов

ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн ши

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт

Ариунзул С.
Ариунзул С.