fitness
  • 475 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-18

Дэлхийд эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч FUJIFILM Корпорацын эрт илрүүлэг, оношилгооны технологи дээр суурилсан, жилдээ 30 хүртэл мянган хүнд үйлчлэх боломжтой NURA Монгол төвийг Таван Богд Групп нээж байна.

NURA төв нь Фүжифилм корпорацын компьютер томограф, маммографи, дэкса  зэрэг эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлэх оношилгооны үйлчилгээг үзүүлэх боломжтой Монгол улс дах анхны төв юм байна. Ердөө 120 минут гэсэн богинохон хугацаанд  хамгийн түгээмэл 10 төрлийн хорт хавдар, 10 төрлийн амьдралын хэв маягаас шалтгаалах архаг өвчнийг түүвэрлэн авч, эрт илрүүлэг, оношилгооны 32 үзүүлэлттэй багц шинжилгээг эрүүл мэндийн салбарт хувьсал хийсэн хиймэл оюун ухаанаар  99,7 хувийн магадлалтайгаар оношилж, эмчид анзаарагдахааргүй өвчний шинж тэмдгийг ч таньж, эмчийн дүгнэлт, зөвлөгөөг дэлгэцэн дээр ойлгомжтой хэлбэрээр танилцуулах юм.

Нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  Япон Улсаас Монгол Улсад Суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки, Монгол улсын эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  Фүжифилм Холдингсын Ерөнхийлөгч Гото Тэйчи нар хүрэлцэн ирж, ард олны эрүүл байх үндэс болсон  урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны соёлыг түгээхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах нь зүйтэй  талаар онцоллоо.


Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн энэхүү шинжилгээгээр амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийн хүндрэлийг эрт илрүүлснээр эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээг цаг алдалгүй хийж, эрүүл болох боломжтой талаар Таван Богд Группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нээлтийн үгэндээ онцоллоо.

Монгол улсын үндсэн хуулийн 17-ийн 2-т “Эрүүл мэндээ хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасны дагуу өөрийнхөө, бас хайртай дотно хүмүүсийнхээ төлөө  эрүүл амьдралын зөв дадлыг өөртөө хэвшүүлэн, эрт илрүүлж чадвал эдгэрнэ гэдгийг санаж, урьдчилан сэргийлэн үзлэг шинжилгээнд  тогтмол хамрагдаарай.



Энэ бол таны өөртөө болон, хайртай хүмүүстээ, цаашлаад нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр юм шүү.  Хэрвээ та NURA Монгол төвийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг хүсэж байвал www.nura.mn вэб сайт руу зочилж, урьдчилсан захиалга өгч, эрт илрүүлэг, оношилгоонд  орох боломжтой.


Бусад мэдээ

Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгалаа

Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцг

Өндөр насжилттай, ашиглалтын шаардлага хангахгүй болсон автобусанд гал гарчээ

Өндөр насжилттай, ашиглалтын шаардлага хангахгүй болсон автобусанд гал гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн автобусны 3 дугаар буудал дээр автобус шатаж б

Ариунзул С.
Ариунзул С.