fitness
  • 573 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нар энэ сарын 17-нд тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажилласан юм.

Тухайлбал хувийн тариалан эрхлэгч, "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат "Тариалангийн талбайг мал аж ахуйгаас тусгаарлахгүй бол болохгүй. Хашаа бол эхний алхам. Бетон, төмөр, торон хашаа байхад эвдээд ордог тариалангийн бүсийг бэлчээрийн мал аж ахуйгаас тусгаарлах ёстой"-г хэлэв.

Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "2018, 2019 онд тариалангийн талбайг хашаажуулах ажилд төр төсвөөс дэмжлэг үзүүлсэн. Хэдийгээр хувийн тариалан байгаа ч газар нь төрийнх. Төр газраа дагтаршуулах, элэгдэлд оруулахаас хамгаална. Энэ жил газар тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалах ажилд есөн тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Энэ асуудлыг шийднэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Сэлэнгийн хурал дээр хэлсэн" хэмээн мэдэгдсэн байна.

ХХААХҮЯ-наас мэдээлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариалангийн талбайн нөхцөл байдалтай танилцан хашаажуулах, ойн зурвас байгуулах тариаланчдын саналыг дэмжихээ илэрхийлжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.