fitness
  • 506 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-20

Олон эмд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээг сайжруулахад дэмжлэгийг нэмэгдүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хурал боллоо.

“Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ”-гийн тусламж хариуцсан мэргэжилтэн Др.Кьюнг, ДЭМБ-ын зөвлөх мэргэжилтэн “Ногоон гэрлийн хороо”-ны дарга Др.Флиппе, тус хорооны гишүүн Др.Хоан нар энэ сарын 18-22-нд Монгол Улсад ажиллаж байна.

Номхон далайн баруун бүсийн “Ногоон гэрлийн хороо” нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээний хэрэгжилтийг хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байгууллага юм.

Тус хорооны төлөөлөгчдийн баг манай улсад ирж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд энэ удаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн зөвлөгөө өгч ажиллахдаа уг өвчний тусламж, эмчилгээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, ДЭМБ-ын шинэчилсэн зөвлөмжийн дагуу богинын горим буюу зургаан сарын хугацаанд эмчлэх арга зүйг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, нөхцөл байдалтай танилцах зорилготой юм.

ХӨСҮТ, СЭМҮТ, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллан олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулж, богино хугацааны эмчилгээний шинэ горим, оношлогоо, хяналт, эрт илрүүлэлт зэрэг сэдвээр сургалт зохион байгуулах аж.

Эх сурвалж: ЭМЯ


Бусад мэдээ

БОАЖЯ: Ховд, Баян-Өлгий аймгаас 4500 тарвага агнах тушаал гаргасан ч буцаан цуцалсан

БОАЖЯ: Ховд, Баян-Өлгий аймгаас 4500 тарвага агнах тушаал гаргасан ч буцаан цуцалсан

Цахим сүлжээнд 4500 тарвага агнах зөвшөөрөл олгосон тухай мэдээлэл цацагдав. Энэ талаар Байгаль орчи

Улсын хэмжээнд 7678 хүүхдийн 27 тэрбум төгрөгийн тэтгэлэг төлөгдөөгүй байна

Улсын хэмжээнд 7678 хүүхдийн 27 тэрбум төгрөгийн тэтгэлэг төлөгдөөгүй байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хүүхдийн тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Хуулиа

Ариунзул С.
Ариунзул С.