fitness
  • 538 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-12

УИХ-ын гишүүн Ч.Ундрам өсвөр насны охиноо сууж байсан сандалтай нь хойш татан хатуу шалан дээр унагааж гэрээсээ хөөж, харааж загнаж байгаа бичлэгийг түүний нөхөр Б.Наранцацралт өчигдөр цахим хуудаснаа дэлгэлээ. Эх хүнээс гарамгүй балмад үйлдэл гаргасан УИХ-ын гишүүн өнөөдөр охиноосоо уучлалт гуйсан болов уу! гэтэл гэр бүл салалтын талаар нөхөртөө хандсан урт зурвас бичиж нийтэлсэн байх юм. 

Тэрбээр энэ үйлдэлдээ гэмшсэн, хүүхдийнхээ эрхийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн хариу үйлдэл үзүүлээгүй нь эмзэглэл төрүүлж байна

УИХ-ын гишүүний хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрхтэй эхнэрийнхээ эсрэг өдүүлсэн маргаанд иргэн Б.Наранцацралт хүүхдээ “ашиглав”. Гэвч уг бичлэг нь энэ гэр бүлд хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг болохыг тод томруун харууллаа

skip-share

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн энэ үйлдлийг УИХ-ын Ес зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор авч хэлэлцэн, гишүүндээ хариуцлага тооцох нь зүйд нийцнэ. УИХ-ын гишүүд яагаад ус балгасан мэт дуугүй сууна вэ?

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчсөн энэ үйлдлийг иргэд нийгмийн сүлжээнээс харж эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хамгаалал, халамж хүсэж байна. 

Хүүхэд хамгааллын тухай хууль ньХүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.  

УИХ-ын гишүүн Ч.Ундрам уг хуулийн 2-р бүлэг буюу ГЭР БҮЛ, НИЙГЭМ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-ын харилцааг зохицуулсан тодорхой заалтыг ноцтой зөрчлөө. Энэ хуулийн: 
5.4.Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ... хэмээн заасан. 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйл. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах харилцааг тусгасан байна. 25-р зүйлийн: 

  • 25.1.Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ.
  • 25.3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.
  • 26.3.Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно... хэмээн тодорхой заажээ. 

Мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6-р зүйлд: 

Дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ гэж тусгажээ. Хуулийн:

  • 6.1.1.бие махбодын хүчирхийлэл;
  • 6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл;
  • 6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл;

УИХ-ын гишүүн Ч.Ундрам дээрх ГУРВАН хуулийг ноцтой зөрчсөн үйлдэлдээ хариуцлага хүлээх учиртай.  

УИХ-ын гишүүний хүүхдийн эрх зөрчсөн энэ үйлдэлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ямар арга хэмжээ авсан талаар тодрууллаа. 

Тус төвийн дэргэдэх хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарт холбогдон тодруулахад, УИХ-ын гишүүн хүүхдээ зодож байгаа бичлэгийг нэг иргэн манай байгууллага руу цахим хуудсаар дамжуулан илгээж, хүүхдийн эрхийг хамгаалах хүсэлт тавьсан. Уг бичлэг нь хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл мөн тул зөрчил гаргасан айлын харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд,  залуучуудын хөгжлийн хэлтэст илгээсэн. Зөрчлийг шалган шийдвэрлээд хариу мэдэгдэх болно гэлээ. 

Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн Ч.Ундрам баталсан хуулиа зөрчсөн энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх учиртай. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн энэ үйлдлийг УИХ-ын Ес зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор авч хэлэлцэн, гишүүндээ хариуцлага тооцох нь зүйд нийцнэ. УИХ-ын гишүүд яагаад ус балгасан мэт дуугүй сууна вэ?

Бусад мэдээ

"Петро чайна дачин тамсаг" ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласаныг тогтоов

"Петро чайна дачин тамсаг" ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласаныг тогтоов

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирд

“Тэнүүн-Огоо” ХХК-иас 75.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга, байгууламж, газар эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авав

“Тэнүүн-Огоо” ХХК-иас 75.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга, байгууламж, газар эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авав

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд

Ариунзул С.
Ариунзул С.