“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2023 оны бүртгэл эхэллээ. Энэ жилийн хувьд магистрын хөтөлбөрийн бүртгэл 2023.09.04-2023.11.06 хүртэл, докторын хөтөлбөрийнх 2023.09.04-2023.12.08 хүртэл үргэлжлэх юм.
Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь 1) Хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, 2) Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилт оршино.
Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 19 улсад хэрэгжиж, 2023 оны байдлаар нийт 5,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба нийт 405 иргэнийг магистрын түвшний хөтөлбөрт, 11 иргэнийг докторын түвшний хөтөлбөрт суралцуулж, төгсөгчид нь төв захиргааны байгууллагууд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
Энэ жил 15 магистр оюутан, 1 докторын оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их сургуульд тус тусын мэргэжлээр Англи хэл дээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцуулах болно.
1 | 2023 оны 9-р сарын 14 (Пүрэв), 14:00-15:30 цагт | Цахимаар |
2 | 2023 оны 9-р сарын 23 (Бямба), 11:00-12:30 цагт | |
3 | 2023 оны 9-р сарын 30 (Бямба), 11:00-12:30 цагт | Танхимаар (Монгол-Япон Хүний Нөөцийн Хөгжлийн Төв) |
4 | 2023 оны 9-р сарын 30 (Бямба), 11:00-12:30 цагт |