fitness
  • 354 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-21

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган үргэлжилж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож буй юм. 

”Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж байгаа чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн оролцож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 78-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үндсэн сэдвийн хүрээнд өчигдөр /2023.09.20/ үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын НҮБ-д 1961 онд гишүүнээр элсэж, олон улсын хамтын нийгэмлэгт нэгдсэн билээ. АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байрны тохилог ногоон цэцэрлэгт Монгол Улсаас НҮБ-д бэлэглэсэн нэгэн өвөрмөц хөшөө байдаг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч А.Очирболдын "Сonsciousness" буюу "Ухамсар" нэрт бүтээл юм. 

Энэхүү бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2017 онд Монгол Улсын бэлэг болгон байрлуулсан билээ. 

Энэхүү дүрс бичлэгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй Эдийн Засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хийжээ.

Тэрбээр ассамблейд “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож буй юм.

Бусад мэдээ

Долдугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас 1,500 гаруй толгой мал хорогджээ

Долдугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас 1,500 гаруй толгой мал хорогджээ

Шадар сайд С.Амарсайхан 21 аймгийн Засаг дарга нартай цаг үеийн асуудлаар цахимаар хуралдав. Энэ үеэ

Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөг байхаар тогтоожээ

Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөг байхаар тогтоожээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурал өнгөрсөн сард болж, хөдөлмөрийн хөл

Ариунзул С.
Ариунзул С.