fitness
  • 329 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-21

"Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй" гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Дээд шүүхээс энэ сарын 11-нд хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

Тодруулбал “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий есөн банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан, үр дагаврыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд Шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийн дагуу арилжааны банкууд 2021, 2022 онд ипотекийн зээл авахдаа 1%-ийн шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг буцаан төлөх ёстой болсон.

Шүүхийн шийдвэрийг банкууд сайн дураар биелүүлэх хуулийн хугацаа одоогоор үргэлжилж байгаа. Тухайн хугацаанд банкууд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Улсын байцаагчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүссэн.

Тиймээс тус хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд өмгөөлөгч С.Ялалт, Б.Цэнгэл, Г.Чинбат нартай хамтран ажиллах болсон талаараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. 

Бусад мэдээ

13А маягт нэг авсан бол дараагийн эмчид үзүүлэхэд дахин авах шаардлагагүй

13А маягт нэг авсан бол дараагийн эмчид үзүүлэхэд дахин авах шаардлагагүй

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн долоодугаар сарын 28-ны 8-р тогтоолоор 2023 оны наймдугаа

Импортын 171 тонн цагаан будаа их хэмжээгээр бохирдсоныг тогтоожээ

Импортын 171 тонн цагаан будаа их хэмжээгээр бохирдсоныг тогтоожээ

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги -1 гаалийн хяна

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн