Драгон авто вокзалыг Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр руу нүүлгэсэн. Энэ шийдвэрийг зарим тээвэрчин эсэргүүцэн, шүүмжлэл өрнөж буй.
Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр тус төвд ажиллажээ. Энэ тухай тэрбээр “Уг нь өнөөдөр шинэ хуучин байршлын хоёулаар нь орж бодит нөхцөл байдлыг харьцуулах гэсэн ч тийм боломж олгосонгүй.
Хөлсний хэдэн этгээдээр үймүүлж бужигнуулахаар зориуд урьдаар зохион байгуулж бэлдсэн зүйл дээр очиж олон нийтэд бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл хүргэх, захиалгат зохион байгуулалттай явуулгад автах хүсэл байсангүй.
Дараа урьдчилж хэлэлгүйгээр Драгон дээр очиж бодит байдлыг ний нуугүй харуулна” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.