Улаанбаатарт маргааш буюу есдүгээр сарын 23-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн автомашингүй өдөр байна.
Автомашингүй өдөр нь тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд стресс бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой.