Япон улсын Байгаль Орчны Яамны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч OECC байгууллага болон эрчим хүчний хэмнэлтийн Осүми ХХК-ийн төлөөлөгчдийг Нийслэлийн боловсролын газарт хүлээн авч уулзлаа.
Сэргээгдэх эрчим хүч ашиглан сургууль, цэцэрлэгийн эрчим хүчний хэрэглээг хангах, мөн төвийн дулаанд холбогдоогүй сургууль, цэцэрлэгүүдийн дулааны хангамжийг байгальд ээлтэй технологи ашиглан шийдэх боломж нөхцөл, шийдлийн талаар санал солилцов.
Мөн бямба гарагт энэ чиглэлээр хэрэгжиж байгаа сайн туршлага буюу төвийн шугамд холбогдоогүй СХД-ийн 152-р сургуулийн нүүрсэн галлагаатай зуухыг хийн зуухаар солих ажлын явцтай танилцаж, цаашид эрчим хүчний хэрэглээг байгальд ээлтэй байдлаар шийдэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирчээ.
Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар