fitness
  • 463 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-25

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны есдүгээр сарын 24-ний өдөр нэр бүхий цахим хаягаас нийтлэгдсэн бага насны дөрвөн хүүхдийн бичлэгийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна.

Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриаллаа.

 

Эх сурвалж: ЦЕГ

Бусад мэдээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргад Д.Ядамжав, Л.Цэеэрэгзэн нарын 4 хүний нэр яригдаж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргад Д.Ядамжав, Л.Цэеэрэгзэн нарын 4 хүний нэр яригдаж эхэлжээ

УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүүргийн Засаг дарга нарын оронд хэн очих нь анхаарал татаж байна. Чингэ

П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөлгүй 10-аас дээш жил болсон 502 хүн байна

П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөлгүй 10-аас дээш жил болсон 502 хүн байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн

Ариунзул С.
Ариунзул С.