fitness
  • 309 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-27

Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.    Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 6, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 10 дахь заалтуудад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосинд онцгой албан татвар ногдуулахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан байна. Тус заалтуудыг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/newsdetial/16759674001961

Бусад мэдээ

О.Уранбаяр "Универсиад" наадмаас анхны медалийг авлаа

О.Уранбаяр "Универсиад" наадмаас анхны медалийг авлаа

БНХАУ-ын Чендү хотод болж буй дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн "Универсиад" наадмын гурав дахь

Ирэх долоо хоногоос ХАЛУУН УС хязгаарлах газрууд

Ирэх долоо хоногоос ХАЛУУН УС хязгаарлах газрууд

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарийг танилцуулсан.Засварын а

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.