fitness
  • 331 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-26

Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан 2024 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг 6+/-2 хувь орчимд тогтворжуулахаар тусгасан байна. Инфляц тогтвортой саарах баталгаа гарч, мөнгөний бодлогыг хэвийн түвшинд хүргэх удаан хүлээсэн мөч ирэх онд тохиох эсэх нь анхаарал татсан хэвээр.

Дунд хугацааны зорилго

2024 онд мөнгөний бодлогоор инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ гэж Монголбанк мэдээлсэн юм. Мөн цаашид гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхээр тусгасан нь онцлог болов.

Урт удаан тэмцэл

Монголбанк бодлогын хүүгээ өсгөх циклээ 20 сарын өмнө эхэлсэн бол инфляц сүүлийн 27 сарын турш зорилтот түвшнээс нь хэтэрсэн хэвээр байна. Гэтэл УИХ төсвийн тодотголоор зарцуулалтыг тэлсэн нь бодлогын хүүг бууруулах орон зайг хумьж, Төв банк энэ оны эцсийн инфляцын төсөөллөө 9.3 хувь болгон нэмэхэд нөлөөлсөн юм.

Төсвийн тодотголын нөлөө эдийн засагт бүрэн гүйцэд илрээгүй, мөн нөлөөлөл нь хаана саармагжих нь тодорхойгүй байгаа учраас бодлогын хүүгээ хэвээр хадгалж байгааг сүүлийн шийдвэрээ танилцуулах үедээ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байв.

Ирэх оны саад

Мөнгөний бодлого зөөлрөхөд саад болж буй нэгдүгээр хүчин зүйл нь өндөр инфляц. Хэдий тийм боловч тэр дундаа эрэлтийн бус нийлүүлэлтийн шинжтэй, импортоор өдөөгдсөн инфляц оргил үеэ бодвол хэдий эрч нь саарсан ч тодорхой түвшинд байсаар байгааг Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч С.Болд анхааруулж байлаа.

Бусад мэдээ

Өнөөдөр УИХ-ын хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр УИХ-ын хуралдах ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.05.08/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг

УИХ-ын чуулган нэгдүгээр сарын 20-нд завсарлана

УИХ-ын чуулган нэгдүгээр сарын 20-нд завсарлана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудлыг хэлэлцжээ.Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохс

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.