Анагаах Ухааны доктор, хепатологич Д.Бэхболд ковидын дараах цус өтгөрөлтийг хэрхэн даван туулах талаар зөвлөлөө.
Цус өтгөрөл гэдэг нь бидний судсан дахь цусны эргэлт удааширна гэж маш энгийнээр тайлбарлаж болно. Судсан доторх цусны эргэлт удааширснаар хялгасан судасны бөглөрөл үүсэх, зүрхний цочмог дутмагшил, тархинд цус харвах зэрэг олон төрлийн эрсдэл үүснэ.
Цус өтгөрөлтийн шалтгаан хэд хэд бий. Энэ дундаас ковид 19-өөр өвчилсөн хүмүүс илүүтэй цус өтгөрөлттэй байгаа талаар олон судалгаа нийтлэгдсэн байна. Ковидоор 1 удаа, 2 удаа өвдсөн гэсэн асуумжтай хүмүүст шинжилгээ хийж үзэхэд цус өтгөрөлт ажиглагдана. Илүүдэл жингээс бас хамаарна. Үүнээс гадна элэгний болоод сахарын өвчтэй хүмүүст илүүтэй цусны өтгөрөлт ажиглагдана.
Мөн орчны нөлөөлөл, хоол унднаас болж цус өтгөрөл үүсэж болно. Хөдөө байгаа хүн, хотод амьдардаг хүн хоёрын хоорондын ялгаа маш их бий.
Цус өтгөрөлттэй хүмүүс эм хэрэглэх бол эмчээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй. Цус өтгөрсөн гээд аспирин, бусад цус шингэлэх эмүүдийг хяналтгүй, удаан хугацаанд ууж хэрхэвч болохгүй. Тухайн эмүүдийг эмчийн заалтаар хэрхэн, хир хугацаанд ууж болохыг шийдүүлэх ёстой. Цус шингэлэх эмүүдийг хоол унд идэлгүй өглөө өлөн дээрээ нэгийг залгиад л яваад байдаг. Энэ бол маш буруу буюу эмийн шалтгаант ходоодны шарх үүсгэнэ. Мөн цус алдах эрсдэл бий болно. Эмийн гаралтай шарх эмчлэхэд хэцүү, цус төлжилт маш удаан байдаг.
Үүнээс илүүтэй хувь хүн өөртөө тодорхой хэмжээнд шаардлага тавьж дараах амьдралын хэв маягийг зөв хэвшүүлчихвэл цус өтгөрөлтөөс сэргийлэх, цусаа шингэлэх боломжтой.