Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгаар нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, хөрсөн дээр цочир хүйтэрч, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна
2023 оны 09-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +6...+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +6...+8 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.