fitness
  • 456 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-27

Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нүдний эмч, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Канад Улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел сангийн Монгол дахь төслийн зохицуулагч, доктор Хью Парсонс-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр гардуулав.Лаурел сан нь 2015 оноос Монгол Улсад нүдний эрүүл мэнд, тусламж үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд монголын нүдний эмч нарын эмчилгээний болон мэс заслын ур чадварыг бэхжүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, алслагдсан газарт оршин суудаг иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. Лаурел сангийн тусламжийн хүрээнд Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймагт 20,000 гаруй иргэнийг үзлэгт хамруулж, 1,750 гаруй өвчтөнд нүдний мэс засал хийсэн байна. 


Бусад мэдээ

Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.Өнөөдөр:Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болсон цаг

НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 374 азтан тодорлоо

НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 374 азтан тодорлоо

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо. Энэ удаагийн т

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.