fitness
  • 293 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-28

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос,  нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутаг, Халх голын хөндийгөөр +14...+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9....+14 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.  +6...+8 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт  өдөртөө тогтвортой байна.

Бусад мэдээ

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс ₮2.7 их наядаар нэмэгдэж ₮30 их наяд болов

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс ₮2.7 их наядаар нэмэгдэж ₮30 их наяд болов

Мөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) 2023 оны дөрөвдүгээр сард 30.1 их наяд төгрөг болжээ.Энэ нь өмнөх оны

Драгон авто вокзалаас Булган, Хөвсгөл, Улаан-Үд рүү автобус явдаг болно

Драгон авто вокзалаас Булган, Хөвсгөл, Улаан-Үд рүү автобус явдаг болно

Гуравдугаар сарын 20-ноос эхлэн Булган, Хөвсгөл, Улаан-Үд чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ Драго

Ариунзул С.
Ариунзул С.