fitness
  • 504 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-28

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан болон С.Одонтуяа нарын албаныхан мэдээлэл хийлээ. Ардилсан эмэгтэйчүүдийн холбооны VI дээд чуулган болсон ба үүнд 661 оролцогч саналаа өгөхөд 58 хувь нь Б.Жаргаланг дэмжиж тэрбээр холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:
- УИХ-ын сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуульд заасан квотын оноо нь ердөө босго юм. Тиймээс энэхүү квотыг давуулан, эмэгтэйчүүдийг чадавхжуулж, бүх шатны сонгуульд олон эмэгтэйг ялалт байгуулахад нь дэмжиж ажиллах болно. Цар тахал хамгийн их нөлөөлсөн нийгмийн бүлэг бол эмэгтэйчүүд юм. Тиймээс эмэгтэйчүүдийг чадавхжуулж, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй хийнэ.

АН-ын гишүүн С.Одонтуяа:
- Ард түмнээ сайхан амьдруулахаас илүү улс төр гэж байхгүй. Тиймээс бидний хувьд үүнийг зарчмаа болгож ажиллана. Өнөөдөр эмэгтэйчүүд бид хүчтэй дуу хоолойтой байхгүй бол энх тайван, байгаль экологийн асуудал дэлхийд ч тулгамдсан зүйл болоод байна.

Монголд мөнгөтэй холбоотой хууль хурдан батлагддаг ч, гэр бүл хүмүүжил, боловсрол, нийгмийн байдалд нөлөөлөх хууль батлагдах гэж уддаг. Олон сайхан үгс амладаг эрс улс орныг ямар болгосныг бид харлаа. Одоо эмэгтэйчүүдийн оролцоо чухалчлах цаг ирээд байна.

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэс

ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдрыг авч, хиймэл яс, үе суулгах мэс засал амжилттай хийлээ

ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдрыг авч, хиймэл яс, үе суулгах мэс засал амжилттай хийлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн хамт олон БН

Ариунзул С.
Ариунзул С.