fitness
  • 705 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-28

Чуулганы үеэр Монгол Улс дахь цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд хэрэгжүүлэх “Илтгэлцлийн бичиг”-т Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, БНСУ-ын Цацрагийн болон анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн (КИРАМС) Ерөнхийлөгч Жин Кюнг Ли, ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Техникийн хамтын ажиллагааны газрын дарга Хуа Лиу нар гарын үсэг зурав.
Гарын үсэг зурахад ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаель Гросси, БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл холбооны технологийн сайд Ли Жон Хо, Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав нар байлцлаа.
 
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, дэлхий дахинаа хавдрын оношлогоо, эмчилгээг сайжруулах зорилготой ОУАЭА нь “Итгэл найдварын туяа” санаачилгыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Манай улс хавдрын менежментийг сайжруулах  чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэх хоёр дахь орноор тодорч, энэ чиглэлээр өнгөрсөн наймдугаар сард ОУАЭА болон БНСУ-тай хамтран ажиллахаар тохиролцсон.

Дээрх төсөл 2024-2027 онд хэрэгжсэнээр УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчин бэлтгэн манай улсын хавдрын оношлогоо, эмчилгээний үндэсний чадавх бэхжих ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ЭМЯ

Бусад мэдээ

Усанд автсан 43 байрны усыг соруулж дууссаны дараа цахилгааныг холбоно

Усанд автсан 43 байрны усыг соруулж дууссаны дараа цахилгааныг холбоно

Цаг уурын өнөөдрийн нөхцөлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 54 дэд ө

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдв

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.