Сонгинохайрхан Нэгдсэн Эмнэлгийн их эмч Э.Өнөржаргал зөвлөгөөг хүргэж байна.
Цус гэдэг бол хүний биеэр урсаж байгаа шингэн эрхтэн бөгөөд биемахбодид хүчилтөрөгчийг тээвэрлэж, бүхий л амин чухал эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй.
Цус өтгөрөх гэдэг нь цусны дүрст элементүүд нь ихсэж, шингэн хэсэг буюу сийвэн нь багасаж, эдгээрийн харьцаа алдагдаж, цусны зуурамтгай чанар ихсэхийг хэлдэг. Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх, тос, холестерин ихсэх үйл явц юм.
Цус өтгөрөх нь яагаад аюултай вэ?
Цус өтгөрснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж артерийн даралт ихсэх, бөөрний түүдгэнцрийн үрэвсэл зүрхний шигдээс, тархины цус харвалт, уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг.
Цус өтгөрөлтийн шалтгаанууд
Тав тух алдагдаж ядрах, даарах, удаан зогсох, хэвтэх зэргээс хөдөлгөөнгүй байдал давамгайлах, нойр, хоолны дэглэм алдагдах, буруу хооллох, хордлого авах, тамхи татах, архуух, утаатай орчинд ажиллах, амьдрах, шингэн бага уух, ханиад хүрэх, хоолой өвдөх, хатги гарах зэрэг олон янзын шалтгаантай байдаг.
Ковидын дараах хүндрэлүүдээс хамгийн элбэг тохиолдож байгаа нь цус өтгөрөлт гэж ажиглагдсан. Ялангуяа архаг хууч буюу суурь өвчтэй, бие сул хүмүүс голдуу өртөж, хүндэрч байна. Угийн архаг хууч өвчтэй байсан суурин дээр цус нь өтгөрснөөр илүү хүндэрч нас баралтын тохиолдол багагүй гарсан. Цус өтгөрөлтийн шинж тэмдгүүд:
Хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?
Энэ бүгдийг өдөр бүрийн хэвшил болгоход ердөө л 5100 секунд шаардагдана.