Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2023 оны 09-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Багавтар үүлтэй, нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулархаг нутгаар -4...+1 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +3...+8 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16..+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.