fitness
  • 460 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-14

Зориг сан болон Капитрон банк хамтран Junior Climate Leaders (JCL) хөтөлбөрийг анх удаа зохион байгуулан, хэрэгжүүлж байгаа ба хамтын ажиллагааны санамж бичигт Капитрон банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Чандмань, Зориг сангийн Гүйцэтгэх захирал Б.Цолмон нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан, хамгаалах хүсэлтэй ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Тогтвортой хөгжил”-ийн 17 зорилтын мэдлэг олгох, хувь хүний ур чадварт нь чиглэсэн сургалтуудад хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, сонирхол нэгтэй хамт олны нэг хэсэг болох боломжийг олгох юм.

Junior Climate Leaders (JCL) хөтөлбөрт:

1. Улаанбаатар хотын ЕБС-ийн ахлах ангийн буюу 10, 11, 12-р ангийн сурагч байх

2. Долоо хоног бүр танхимын сургалтад цаг зарцуулж, идэвх санаачилгатай оролцох боломжтой байх

3. Өөрийгөө хөгжүүлж, байгаль орчин, тогтвортой хөгжлийн 17 зорилтын тухай суралцах хүсэл тэмүүлэлтэй байх

4. Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх" гэсэн шаардлагууд тавигдана.

Хөтөлбөрт оролцох өргөдлийг 2022 оны 12 сарын 13-ны өдрөөс эхлэн, https://form.jotform.com/zorigfoundation/jcl-program-2023  хүлээн авна.

Ухаалаг ирээдүйн зүгт – КАПИТРОН БАНК

Бусад мэдээ

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний ө

11-15 насны хүүхдүүд бүлэглэн хулгай хийжээ

11-15 насны хүүхдүүд бүлэглэн хулгай хийжээ

Орхон аймгийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна асаалттай орхисон “LEXUS” маркийн тээврийн хэрэгслээс гурван сая төгрөг хулгайлсан хэрэг хоёрдугаар сарын 2-ны өдөр гарсан байна.

Ариунзул С.
Ариунзул С.