fitness
  • 560 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-14

АТГ-аас өчигдөр нүүрсний хулгайд оролцсон 17 албан тушаалтны нэрийг зарласан. Энэ нэрсийн дунд УИХ-ын долоон гишүүний нэр орсон. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Наранбаатар, Анандбазар нар өнөөдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ. 

Ш.Раднаасэд, Бид тав өчигдөр уулзлаа. Нүүрсний асуудлаар хуулийн байгууллагаас нэг ч зүйл асууж байгаагүй. Эргэн тойрны хүмүүсээс нь ч мэдүүлэг аваагүй. Гэтэл гэнэт нэр зарласан. Бидэнд хийсэн асуудал огт байхгүй. Үүнийг талбайд олон хоног жагсаж байгаа иргэдийн уурыг намжаажхын тулд гэмгүй биднийг нэрийг гаргаж ирсэн бол эндүүрч байна. Биднийг гүтгэж байна. Би бүрэн эрхээсээ татгалзан шалгуулахад бэлэн байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Би тэр Тавантолгой гэдэг газрыг мэдэхгүй. Очих бол хүнээр заалгаж очно. Улаанбаатарт оффис нь хаана байдгийг мэдэхгүй. Би тэр Ганхуяг гэдэг залууг зүс танина. Надад хийсэн гэрээ байхгүй, явуулдаг машин байхгүй. Би энэ асуудлыг шалгуулна. Шаардлагатай бол бүрэн эрхээсээ татгалзан шалгуулахад бэлэн.

Н.Наранбаатар, Би өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэнд Тавантолгойн нүүрсний уурхай байдаг учир бодвол надтай холбоотой байх гэж бодож байна. Миний хөрөнгө орлого нэмэгдсэн зүйл байхгүй. Хөрөнгийн мэдээлэл нээлттэй байгаа шүү дээ.

Ц.Анандбазар, Би долоодугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй. Зарим хүн элэг доог хийж байна. Гэхдээ энэ бол үнэн. Нүүрсний хулгайн асуудал удаан удаан үргэлжлэх байх. Бид нар ард түмэнтэйгээ нэгдэж, нүүрсний жинхэнэ хулгайчийг ил болгоно. Нүүрсний хулгайг илрүүлж, хулгайлсан мөнгөөр нь ард иргэдийн ипотекийн зээлийг төлүүлэх хуулийн төсөл боловсруулна. 

Ц.Сэргэлэн, Надад нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Би ямар нэг хууль зөрчөөгүй. Би хуулийн байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэнэ. Сэргээлгэхдээ би нэр төрөө үнэлнэ. Тэр үнэлсэн мөнгөөр ядарсан иргэддээ гэр өгнө. Надаас гэр хүсдэг иргэд маш олон байдаг. Би тэр асуудлыг нь шийдэж чадахгүй, “Надад боломж алга аа“ гээд явж ирсэн. Надыг харлуулах зорилготой нэг нөхөр гүйгээд байгаа. Цаг нь ирэхэд нэрийг нь зарлана гэлээ.

Бусад мэдээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Э.Золбоо тэргүүтэй яамны удирдлагын баг бүрэлд

Ж.Сандагсүрэн: Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа тул “Aqua garden”-д заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй

Ж.Сандагсүрэн: Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа тул “Aqua garden”-д заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерий

Ариунзул С.
Ариунзул С.