fitness
  • 653 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-02

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ оны наймдугаар сарын 9-ний өдөр НИТХ-ын хуралдаанд оролцох үеэрээ шинэ түүхий эдээр хийсэн түлшийг 177 тэрбум төгрөгөөр оруулж ирж, нийслэл даяар туршилт хийх саналаа танилцуулж байв.

Энэ нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм. Тодруулбал 177 тэрбум төгрөгийг нэг өвлийг дотор шатаах энэхүү туршилт нь бодлогогүй үйлдэл гэдгийг олон нийт хэлж байв.

Иймд дээрх санал хэрхэж буй талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад "Нийслэлийн бондоос 31.7 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс гэдэг байгалийн нэршилтэй, коксжих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирж, энэ өвөл арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан эсвэл Багануурт түлж үзье гэж бодож байгаа" гэв.

Яагаад эдгээр бүсийг сонгосон талаар асуухад "Нисэх, Яармаг гэдэг нь Хан-Уул дүүргийн гэр хороолол гэсэн үг. Бусад гэр хорооллоос тасарчхаж байгаа. Ард иргэд 177 тэрбум төгрөг их байна, хайран мөнгө гээд шүүмжлээд байгаа. Гэхдээ урьдчилж түлж үзэж байж технологио эцэслээд шийдэх хэрэгтэй.

Хотын утаа бол зөвхөн айл өрхөөс гарч байгаа утаа биш. ТЭЦ-уудаас гарах, машинуудаас ялгарах утаа бий. Мөн ердийн тоосжилт гэж байна. Үүнийг ч утаанд ойлгодог. Ерөнхийдөө ийм өртөгтэй түлшинд шилжих нь зөв үү, буруу юу гэдгийг их том алдаа хийхээсээ өмнө нүдээр үзэж харъя гэж бодож байна. 

Үүнд шууд гэрээ байгуулах, нууцад хамааруулах зүйлгүй. Тендер нь ил зарлагдсан байгаа" гэв.

Бусад мэдээ

Дараах 212 шинжилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна

Дараах 212 шинжилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хама

Сансар судлал, сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бодит үр дүнд хүргэхээр тохиролцов

Сансар судлал, сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бодит үр дүнд хүргэхээр тохиролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Америкийн Нэг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.