Казахстан улсын талаар тааламжгүй зүйл бичдэг, ярьдаг гадаадын иргэдийн бүртгэлийг тус улсын Гадаад хэргийн яамнаас хөтөлдөг. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Айбек Смадияровын мэдээлснээр, энэ жагсаалтад орсон хүмүүсийн хувьд Казахстан руу нэвтрэх боломжгүй буюу хилийн хоригт өртдөг гэлээ.Тус бүртгэлийг хэзээнээс хөтөлж эхэлсэн, одоогийн байдлаар ямар хүмүүс бүртгэлд орсон талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар холбогдох яамны төлөөлөгч хэлэхдээ жагсаалтыг задруулахгүй боломжгүй гэжээ.
Эх сурвалж: Коммерсант