fitness
  • 295 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-03

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аас баталсан.Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр үнэт цаасны компанид олголоо. Түүнчлэн хуралдаанаар “Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг мөрдүүлэх зөвшөөрлийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д олголоо. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хайлуур жоншны хүдэр, баяжмал арилжаалагдах зохицуулалтын орчин бүрдэж, биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдлээ.

Мөн “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам”-д заасан хамтын хөрөнгө оруулалтын сангийн активт тавих шалгуурыг хөнгөвчлөхтэй холбоотой зохих өөрчлөлтийг баталлаа. Үүний зэрэгцээ нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэх,  нэг компанийн төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг бүртгэлээс хасах, нэг хамтын хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрлөө.

Банк бус санхүүгийн зээл олгох болон гадаад валютын арилжаа эрхлэх мөн банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт таван компанид тус тус олгохоор шийдвэрлэв.

Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсний зэрэгцээ нэг компанийг барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгэхээр, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компани, нэг иргэнд олгохоор шийдвэрлэсэн юм. Харин хоёр компанийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сэргээхээр хэлэлцэн шийдвэрлэлээ.

 


Бусад мэдээ

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Монгол Улсын үндсэн чадавхид хөндлөнгийн хамтарсан үнэлгээ хийх үйл ажиллагааны нээлт боллоо

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Монгол Улсын үндсэн чадавхид хөндлөнгийн хамтарсан үнэлгээ хийх үйл ажиллагааны нээлт боллоо

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ манай улс Олон улсын эрүүл мэнди

Хаврын ядаргаанаас ангижрах төгс аргууд

Хаврын ядаргаанаас ангижрах төгс аргууд

Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасан өөрчлөгдөн зохицдог. Өөрөө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.