fitness
  • 436 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-03

Энэ онд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгааг УБТЗ-ын тээврийн үзүүлэлт нотолж байна. 2023 оны эхний 9 сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 23.7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22.7 хувиар илүү байна.

Тэр тусмаа экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46.1 хувиар илүү байгаа нь манай улсын валютын орлого нэмэгдэхэд чухал үүрэгтэй уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлт өссөнийг харуулж байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ өссөн нь Замын-Үүд – Эрээн, Сүхбаатар-Наушки боомтын галт тэрэг солилцоо нэмэгдсэнтэй шууд холбоотой.

УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд энэ оны 2 дугаар сард хуралдсан хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр хятад болон оросын талтай сүүлийн 7 жилд тохирч чадахгүй байсан хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр тохирсон юм.

Энэ нь манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх таатай боломжийг олгожээ.    

 

Эх сурвалж: "УБТЗ" ХНН


Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, засаг, ард түмэн онцгой байдлын алба хаагчдаараа үргэлж бахархдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, засаг, ард түмэн онцгой байдлын алба хаагчдаараа үргэлж бахархдаг

Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 19 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газр

ШШГЕГ: Д.Мөнх-Эрдэнийг эрүүдэн шүүсэн, хүний эрх зөрчсөн асуудал байхгүй

ШШГЕГ: Д.Мөнх-Эрдэнийг эрүүдэн шүүсэн, хүний эрх зөрчсөн асуудал байхгүй

Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн гэх хэрэг үйлдсэн иргэн Д.Мөнх-Эр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.