fitness
  • 650 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-03

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газраас "Чингис хаан” олон улсын нисэх буудал, Хөшигийн хөндий-Улаанбаатар чиглэлийн 32.226 км хурдны авто замын ашиглалтын байдалд 2023 оны аравдугаар сарын 2-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

 Мөн шинэ нисэх буудлын зам талбай, ус зайлуулах байгууламж, шинэ нисэх буудлаас Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам хүртэлх хатуу хучилттай авто зам, замын байгууламжийг шалгав.

Тухайн орчимд 2023 оны долдугаар сарын 16-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас гарсан эвдрэл гэмтэл, үүссэн нөхцөл байдал, авсан арга хэмжээний хэрэгжилтэд газар дээр нь үзлэг шалгалт хийсэн байна.

Иргэний нисэхийн ерөнхий газар, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, гүйцэтгэгч “Чайна Тиэсижү Инженеринг групп” ХХК, ”Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК болон бусад холбогдох байгууллагын төлөөллийг байлцуулан хяналт шалгалтыг гүйцэтгэв.

Эх сурвалж: ЗТХЯ


Бусад мэдээ

Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир цалин нэмэх шаардлагатай гэдгийг бүлгийн гишүүд онцолсон

Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир цалин нэмэх шаардлагатай гэдгийг бүлгийн гишүүд онцолсон

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, нэг хуул

Өнөөдөр өдөртөө 22 градус дулаан

Өнөөдөр өдөртөө 22 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.