fitness
  • 309 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-03

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. 

Тус байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахад гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Яагаад хүлээн авах боломжгүй талаар тайлбарласан гишүүдийг байр суурийг хүргэе. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "УИХ-аас нэр дэвшигчийн болон томилгооны сонсголыг явуулан албан тушаалтнууд тухайн ажилд томилогдох эрх зүйн болон бусад ур чадвартай эсэхийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлдэг томоохон дэвшлийг хийсэн. Энэ бол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн гол үр дүн. Үүний үр дүнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонсгол хийсний дараа томилсон.

Олон нийтийн төрөөс хүсэн хүлээдэг гол зүйл бол шүүхийн шударга ёс, шүүх хараат бусаар зөвхөн хуульд захирагдан ажиллах юм. Тийм учраас Үндсэн хуулийн цэц болон бусад төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагын нэг нь нээлттэй сонсголын үр дүн байх учиртай. Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Бид ард түмний мэдэх эрх, нээлттэй мэдээлэл авах эрхийг хүндэтгэх ёстой" гэв. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулах нь нэр дэвшиж байгаа хүмүүс боловсрол, ажил мэргэжил, туршлага, мэдлэг ур чадвар, ёс зүй болоод хуульд заасан бусад шаардлагад нийцэж буй эсэхийг нээлттэй хэлэлцэх бөгөөд энэ нь олон нийтийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн процесс. Энэ нь шийдвэр гаргах эцсийн үйл ажиллагаа биш гэдгийг тодотгосон" хэмээн тайлбарлав. 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023 ОНЫ 05 ДУГААР ДҮГНЭЛТ:
  1. УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 29.1.1 дэх заалтад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цэцийн тухай хуулийн 3.1 дэх хэсэгт нэр дэвшигчийн сонсгол хийж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102.1 дэх хэсэгт энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. Нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш тухайн тайлан санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүй тусгана гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн 64.2 дахь хэсгийн Цэц түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна. 64.3 дахь хэсгийн Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал нь үндсэн хууль бусад хуулиар тогтоогдсон баталгаагаар хангагдана. 65.1 дэх хэсгийн Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг ерөнхийлөгч, гурвыг дээд шүүх санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно гэснийг тус тус зөрчсөн байна.
     
  2. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29.1.2-т эсхүл УИХ танилцах, зөвшилцөх томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар УИХ-ын 9-өөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол гэж заасныг танилцах, зөвшилцөх, танилцах гэсэн нь Үндсэн хуулийн 49.1 дэх хэсгийн шүүгч хараат бус байж хуульд захирагдана, 51.2 дахь хэсгийн ШЕЗ-өөс Улсын Дээд шүүхийг шүүгчдийг УИХ-д танилцуулснаар ерөнхийлөгч томилно, 56.2 дахь хэсгийн Улсын ерөнхий прокурор түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно гэснийг тус тус зөрчсөн байна. 
     
  3. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29.1.1 дэх заалтад ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн гэж заасан нь Үндсэн хуулийн 49.1, 3, 5, 6, 51.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
     
  4. Авлигын эсрэг хуулийн 21.1, 2 дахь хэсэгт томилгооны сонсгол хийж гэж заасан нь УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29.1.1 дэх заалтад АТГ-ын дарга, дэд дарга гэж заасан нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
     
  5. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29.1 дэх заалтад Үндсэн хуулийн цэцийн гишүүн 29.1.2 дахь заалтад танилцах, зөвшилцөх гэж Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.1 дэх хэсэгт нэр дэвшигчийн сонсгол хийж гэж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102.1 дэх хэсэгт энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна, нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш тухайн тайлан санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана гэж тус тус заасныг Үндсэн хуулийн Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 32.4-т заасны дагуу 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Тодруулбал Цэцийн гишүүн, дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, орлогч прокурорын нэр дэвшигчид сонсгол явуулахаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлжээ.

Цэцийн уг дүгнэлтийг дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс 15 хоногийн дотор хэлэлцэн, хариу ирүүлэхийг УИХ-д уламжилжээ.

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг Г.Баясгалан даргалсан бол Ш.Солонго, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын гишүүн оролцсон байна.

Бусад мэдээ

Зам дагуу үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгоно

Зам дагуу үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгоно

БОАЖЯ-аас “Эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх” арга хэмжээний хүрээнд гаргасан Байгаль орчин аяла

Хүнсний салбарын ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үнийг бууруулжээ

Хүнсний салбарын ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үнийг бууруулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүнсний худалдаа, үйлчилгээни

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.