fitness
  • 387 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-04

Дэлхийн бизнес, санхүүгийн мэдээллийн тэргүүлэгч CNBC-ийн салбар Монгол Улсад албан ёсоор байгуулагдлаа. Хэрэглэгчдэд хамгийн ойр гэдгээрээ олон улсад алдартай CNBC нь дэлхийн хамгийн том медиа групп болох “Comcast Corporation”-ийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтдаг бөгөөд тус групп нь “NBCUniversal”, АНУ-ын “NBC Television Network”, “Universal Studios”, “Illumination”, “DreamWorks”, “NickelOdeon” зэрэг нэр хүнд бүхий компаниудыг эгнээндээ нэгтгэсэн юм.

Анх 1989 онд байгуулагдсан CNBC сүүлийн 26 жилийн туршид дэлхийн бизнес болон санхүүгийн мэдээллийн номер нэг сүлжээгээр нэрлэгдэж буй. АНУ-ын Нью-Жерси, Их Британийн Лондон хот болон Сингапурт төвтэй CNBC дэлхийн 154 улсын хагас тэрбум өрхөд ажил хэрэг, бизнес, санхүү, эдийн засгийн мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй хүргэж буй.

Олон улсын санхүүгийн зах зээлийн мэдээллийг бодит цагаар шууд дамжуулахаас гадна тусгай ярилцлага, шуурхай мэдээлэл, үнэт цаас, түүхий эд тэргүүтэй хөрөнгийн зах зээлийн арилжааны тойм, анализ, мөн хэрэглэгчдэд ойр, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан эдийн засгийн мэдээлэл, гол анхаарах зүйлсийн талаар хамгийн өргөн цар хүрээтэй хүргэдгээрээ CNBC ялгардаг.

Монгол Улс макро эдийн засгийн өсөлтөөр дэлхийн хөгжиж буй эдийн засгуудыг тэргүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал сэргэж буй цаг үед CNBC-ийн салбар Монголд нээгдэж байгаа нь дэлхийн санхүү, эдийн засгийн газрын зурагт Монгол Улсыг дахин тодотгох ач холбогдолтой юм. Нөгөө талаас, Монголын олон нийтэд санхүү, эдийн засгийн мэдээллийг бодитой, ойлгомжтой, шуурхай хүргэхийг CNBC Mongolia зорьж байна. CNBC энэ онд байгуулж буй гурав дахь салбар нь Монгол бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Туркт, долдугаар сард Өмнөд Солонгост салбараа нээсэн юм.

CNBC Mongolia нь сошиал сувгууд, мэдээллийн цахим хуудас, телевизийн суваг, радио, мөн CNBC Pro премиум аппликэйшн тэргүүтэй мэдээллийн цогц платформоор дамжуулан дотоодын төдийгүй олон улсын бизнес, санхүүгийн мэдээллүүдийг олон нийтэд хүргэх юм.

CNBC Монголын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Долгион “Хэрэглэгчдэд ойр, жижиг дунд бизнес эрхлэгчдэд амин чухал хэрэглээ болдог, мөн бизнесийн удирдагчдад баримжаа болж оновчтой шийдэл гаргахад нь туслах төдийгүй өдөр тутамдаа мөнгө, санхүүгийн шийдвэр гаргадаг хүн бүрд мэдээлэл бүхий шийдвэр гаргаж, нийтээрээ урагш ахихад дэм болох нь CNBC платформын үндсэн зорилго юм. CNBC Монгол нь олон нийтийн, нэн ялангуяа монгол хүүхдүүдийн мөнгө санхүүгийн боловсролыг дэмжихэд үйл ажиллагаагаа төвлөрүүлнэ” хэмээн тодотгож байна.

Медиа контакт:
Б.Энхболд
enkhbold@cnbc.mn

Бусад мэдээ

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ

Барилга, хот байгуулалтын сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын хамтарсан тушаалаар хаягж

ЭМД-аас эрүүл мэндийн байгууллагуудыг ₮921,5 тэрбумаар санхүүжүүлжээ

ЭМД-аас эрүүл мэндийн байгууллагуудыг ₮921,5 тэрбумаар санхүүжүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны эхний 7 сарын байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад олгосо

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн