fitness
  • 423 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-06

Монгол Улсын дээд шүүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Хууль зүйн дэд сайд Хасан Илмаз, Дээд шүүхийн шүүгч Хулуси Пур, Хууль зүйн академийн ерөнхийлөгч Мухиттин Өздемир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.БНТУ-ын Хууль зүйн дэд сайд Хасан Илмаз уулзалтын эхэнд манай улсад айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 54 жилийн ойн хүрээнд хуулийн болон шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагааг товч дүгнэв.

Хоёр улсын хооронд Иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ хэрэгжиж байгаагаас гадна шүүх эрх мэдлийн байгууллага туршлага солилцох, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.

Уг хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөгчдийг БНТУ-д урьжээ.Түүнчлэн хоёр улсын шүүхийн үйл ажиллагааны талаар туршлага солилцох, шүүгчдийн сургалтад хамтран ажиллах саналтай байгаагаа онцоллоо.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр хариу талархал илэрхийлээд шүүхийн шинэтгэлийн үйл явцыг товч танилцуулсан юм. Мөн шүүгчдийн сургалтыг үргэлжлүүлэх, харилцан туршлага солилцох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.  

Эх сурвалж: МУДШ

Бусад мэдээ

Хуучин үйлдлийн системтэй Android хэрэглэгчид WhatsApp ашиглах боломжгүй болно

Хуучин үйлдлийн системтэй Android хэрэглэгчид WhatsApp ашиглах боломжгүй болно

Мета компанийн эзэмшдэг WhatsApp мессенжерийг ирэх аравдугаар сараас эхлэн хуучин үйлдлийн системтэй

Шинэ орон сууцны нийлүүлэлт III улиралд өмнөх оны мөн үеэс 1.15 хувиар буурчээ

Шинэ орон сууцны нийлүүлэлт III улиралд өмнөх оны мөн үеэс 1.15 хувиар буурчээ

Улаанбаатарт III улиралд орон сууцны 368 төсөл хэрэгжиж байснаас 131 төслийн 16 мянга 198 айлын орон

Ариунзул С.
Ариунзул С.