fitness
  • 247 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-06

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг аравдугаар сарын 7-ны 11:00-16:00 цагийн хооронд хороодын байр болон иргэний танхимуудад болно. Тодруулбал,

  • Багануур дүүргийн 2 дугаар хороо
  • Налайх дүүргийн 5, 6 дугаар хороо
  • Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо
  • Хан-Уул дүүргийн 9, 12, 13, 14 дүгээр хороо
  • Чингэлтэй дүүргийн 20, 21, 22, 23, 24 дүгээр хороо
  • Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо
  • Баязүрх дүүргийн 9, 11, 20, 27, 28, 29, 33, 34, 35 дугаар хороонд хуульч, өмгөөлөгч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

Иргэн та тухайн өдөрлөгөөр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх хороодоос авна уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Ноогдол ашиг болох 256,000 төгрөгийг иргэдэд гуравдугаар сарын 25-наас олгоно

Ноогдол ашиг болох 256,000 төгрөгийг иргэдэд гуравдугаар сарын 25-наас олгоно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1,072 хувьцаа

Агааржуулалтын хоолойд гацсан начин шонхрыг байгальд буцаан тавьжээ

Агааржуулалтын хоолойд гацсан начин шонхрыг байгальд буцаан тавьжээ

Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах “Содон” цэцэрлэгийн агааржуулалтын хоолойд шувуу орж гацсан ту

Ариунзул С.
Ариунзул С.