Нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.2 сая хүүхэд байна. Монгол Улсад 2022 оны байдлаар 941 мянган өрх бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 2.3 хувиар өссөн. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65 мянган эх амаржиж, 67 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 8.5 хувиар, төрсөн хүүхэд 8.1 хувиар тус тус буурчээ.
Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 1413 цэцэрлэгт 266 мянган хүүхэд, төрийн болон хувийн өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 746 мянган хүүхэд суралцаж байна. Бүтэн өнчин 2911, хагас өнчин хүүхэд 36 мянга, үрчлэгдсэн хүүхэд 1478 байна.
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 46 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна. Хүнсний эрхийн бичигт 76 мянган хүүхэд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байгаа.