fitness
  • 427 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-09

Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байна.

Энэ асуудлыг энэ долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус  хуралдаанаар хэлэлцэнэ.

Гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэхэд камержуулалтын нэгдсэн систем чухал байна. Иймд камержуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов.

ХЭҮК-ын дарга Ж.Хунан хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэргийн ялын бодлогыг чангатгахыг дэмжиж буйгаа илэрхийлээд ял эдэлж, суллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг мөн дурдлаа.

Бусад мэдээ

Нийслэлд -15 градус хүйтэн байна

Нийслэлд -15 градус хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртө

Ховд-Булган-Улсын хил чиглэлийн замыг хааж автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ

Ховд-Булган-Улсын хил чиглэлийн замыг хааж автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ

Өнөөдөр өглөө 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна. Тухайлбал, Ховд аймгийн чиг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.